Ярилцлага
Өглөөний тойрог -Сургалт эхлэх бүр багаараа тойрч өдрийн зорилго болон мэдрэмжээ хуваалцах.
МӨРӨӨДЛӨӨ АСАА
Нийслэлийн хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нь нийгмийн хөгжлийн чухал зорилт юм. Мөн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сурагчдын хоорондын харилцааг сайжруулах, эрүүл өрсөлдөөнийг дэмжих зэрэгт "Мөрөөдлөө Асаа" тэмцээн нь чиглэнэ.
Багийн спорт, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, ярих чадваруудыг хөгжүүлэх цогц хөтөлбөр. Манай сургалт нь хүүхдүүдэд спортын талбар дээр багийн ажиллагааг ойлгуулж, тэдний шүтээн болон амжилттай үйл ажиллагаан дээр суурилсан, өөртөө итгэх итгэл, харилцааны ур чадваруудыг суулгахад чиглэгддэг. Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, мөн спортын хөтлөгч, подкаст хөтлөгч, тайлбарлагч, сэтгүүлчийн хичээлүүдээр дамжуулан хүүхдүүдийн нийтлэг чадамжуудыг хөгжүүлнэ.